Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулна

2022 оны 08 сарын 17

ОХУ-ын ажлын хэсэг Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улсад ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны үеэр Монгол Улсад Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг манай улсад ажиллаж байна.

Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар талууд тохиролцсон. БШУЯ-ны зүгээс хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгохоос гадна орос багш нарын байрлах орон сууцын асуудлыг тодорхой болгоод байгаа юм.

Хамтарсан сургууль байгуулахад салбар яамны зүгээс бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн гэдгийг БШУ-ы дэд сайд онцлов. Цаашид орос хэлний сургалттай хамтарсан сургуулийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутагт байгуулах сонирхлоо илэрхийллээ. Мөн орос хэлний багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв.

ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн захирал Парфенов Арсений Андреевич “Монголын талын дэвшүүлж буй саналыг судалж, хамтран ажиллах болно” гэв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.219) 2022 оны 08 сарын 20

Орос хэл маш чухал шүү_ ШУ болоод олон талын мэдээлэл авахад, иргэдийн боловсролд орос хэл үнэхээр хэрэгтэй.Зөв асуудал яригдаж.

0  |  0
zaluu(202.55.191.130) 2022 оны 08 сарын 17

surguulid bhd oros heliig zaawal surah yostoi hicheeld oruulan zaasan bid bas chamgvil sursan tuhain veiin hvvhdvvd orosoor muugvi yaridag bsan odoo bodohnee hend ch hereggvi hel zaasan blee hereglehgvi bolhoor bvvr martsan

0  |  0
эмээ(202.21.108.249) 2022 оны 08 сарын 17

Зөв, орос хэлээр олон улс ярьдаг ю дэлхийн уран зохиолын сорыг орс хэлээр уншиж өслөө, одоо бол залуучууд уншиж үзэг

1  |  0
egel-geh gard(139.5.218.211) 2022 оны 08 сарын 17

oros heleer delhiid 350 say yridag tom hel shuu. getel chinii shvteen tsagaa hujaa solongosoor bol 80 say hvrehgui hvn yridag shuu malaa. oros hel bol asar ih material shinleh uhaanii medee material gardag hel shuu..

3  |  1
эгэл(192.82.75.135) 2022 оны 08 сарын 17

орос хэл сураад оросоос өөр хаана ярих вэ , Ганбаяр аа одоо 21-р зуун шүү . Алсын хараагүй ажил гэж наадахыг чинь хэльэ, түрэмгийлэгчдийн хэл сураад яах ч билээ больж үз

1  |  4
Зоч(103.161.242.161) 2022 оны 08 сарын 17

Орос хэл заах нэрийн дор баахан орсууд орж ирж зүгээр тэжээдэг болох нь. Соц үед орсуудыг зүгээр тэжээдэг МАН -ч мөндөө...

2  |  4
Top