Нэгдүгээр ангийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулав. Энэ үед тэрбээр их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл долоо хоногийн өмнө эхлэхийг мэдэгдээд, нэгдүгээр ангийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ гэлээ. 

Энэ талаар "Сургуулиудын бүртгэлийг энэ долоо хоногоос эхэлнэ. Гол 15-16 сургууль байна. Дандаа хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд авдаг 1, 23,11,18 дугаар сургуулиуд дээр бүртгэлийг ил тод хийнэ. Хэний хүүхэд хамран сурах тойрогтоо хамрагдаж чадсан байна вэ гэдгийг ил болгоно. Бүх сургууль дээр хамран сургах тойрог зарлахгүй. 1, 23,18 дугаар гэсэн жинхэнэ авлигал авдаг сургуулиудын бүртгэлийг цахим болгоно. Улаанбаатарын хэмжээнд 15 сургууль, 20-иод цэцэрлэгүүд дээр хамран сурах тойргоор нь хүүхэд авах боломжийг нээж байгаа. Сурагчийн дүрэмт хувцасны хувьд эцэг эхчүүдийн өөрсдийн сонголт. Түүнээс биш заавал шинэ формтой хичээлдээ ир гэдэг шаардлага тавихгүй. Сурагчийн дүрэмт хувцас тендергүй явагддаг" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top