ЕБС-ийн 1 дүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах вэ

2022 оны 08 сарын 18

Ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашнаас баталгаажуулна. Эцэг, эхчүүд та бүхэнд шинээр нэгдүгээр ангид элсэх хүүхдээ цахим бүртгэлд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэе.


Та e-mongolia системд орсны дараа ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД цэснээс БОЛОВСРОЛ ангиллыг сонгоно. Үүний дараа Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үйлчилгээг сонгон ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ гэсэн товчийг дарна.

Дэлгэцэнд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ. Сургуульд бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцаад асуулгыг бөглөн ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана. Үүнээс мэдээллээ дахин нягтлаад БАТАЛГААЖУУЛАХ хэсэгт дарж ТИЙМ гэсэн товчийг дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өгч буй мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүн гарсан байна.

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Газрын Харилцаа, Геодези Зураг Зүйн Алба, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам дээр мэдээллийн сангуудыг нэгтгэн, хамтарч ажиллаж байгаа аж. Энэ хичээлийн жилд 78.345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан бөгөөд эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хуваарилалтыг баталгаажуулах ажлыг энэ сарын 19-25-ны өдөр явуулах аж. Ямар нэгэн хаягийн зөрчилгүй хүүхдүүд сургууль дээр очилгүйгээр гар утаснаасаа хүсэлтээ баталгаажуулах боломжтой. Одоогоор хаягийн зөрчилгүй 45.037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульд элсэх хүсэлтээ маргаашаас эхлэн баталгаажуулах боломжтой байгаа. Ингээд наймдугаар сарын 26-30-ны өдрийн хооронд тухайн сургууль хүсэлт баталгаажсан хүүхдүүдээ анги, бүтэгт нь хуваарилж, мэдээллийг эцэг, эхчүүдэд хариу өгнө.

Хянагдаж байгаа 30.121 хүүхэд байна. Мөн түр түдгэлзүүлсэн 3.138, бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байна. Түр түдгэлзүүлсэн гэсэн төлөвтэй тохиолдолд та тухайн сургуулийн элсэлтийн комисстой холбогдох шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top