Залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ

2022 оны 08 сарын 19

Монгол Улсын нийт хүн ам 2021 оны байдлаар 3.3 сая байгаагаас 62.6 хувийг 35-аас доош насныхан эзэлж буй нь насны бүтцийн хувьд харьцангуй залуу орон юм. Хүн амын статистик мэдээллээс харахад 15-29 насны нийт 720.624 иргэн байгаа нь нийт хүн амын 21.5 хувийг бүрдүүлж байна. Залуу хүн буюу хөдөлмөрийн насныхан олон байна гэдэг тухайн улсын хүн амын бүтээмж өндөрсөж, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайн байна гэсэн үг. Гэвч Лоринэт сан энэ онд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа" хийжээ. Тус судалгаанд 15-29 насны 37137 залуучууд идэвхтэй ажлын байр хайж байгаа гэнэ. Энэ нь улсын хэмжээнд нийт ажилгүй иргэдийн 41 хувийг бүрдүүлж буй юм.

Улс орны цаашдын хөгжлийг тодорхойлох, хөгжил дэвшлийг бүтээгч, ирээдүй болсон залуус маань ажлын байр дутмаг, мэргэжлийн боловсролын байгууллагуудын сургалтын чанар, төрөөс залууст чиглэсэн бодлого, цалин хөлсний үнэлэмж бага байдгаас шалтгаалан ажилгүйдлийн эгнээнд шилжиж байна. Засгийн газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарч төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг хэдий боловч төдийлөн хэрэгжиж, үр дүнд хүрдэггүй.

Монголын залуучуудын нийгмийн асуудлыг тодорхойлоход хөдөлмөр эрхлэлтээс гадна тэдний эрүүл мэнд, чөлөөт цагаа өнгөрүүлэх цаг, амьдралын чанар зэрэг байдал илт дутмаг. Ажил хийдэг хэд нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар, лизингийн хүүд дарлуулж амьдарч байна. Ийм байхад хэзээ нь өөрийгөө хөгжүүлж, гэр бүлтэй болох тэдэндээ зав цаг зарцуулах хийгээд хэрхэн амьдрах орон сууц, машинтай болох вэ.

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top