Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. Бүртгэлийн эхний өдөр амжиж бүртгүүлэх гээд байх шаардлагагүй, хугацаандаа амжихад болно гэв. Мөн Орхон аймгаас бусад аймгийн хувьд гурван ээлжээр хичээллэх шаардлага үүсэхгүй. Улаанбаатар хотод хэт өндөр ачаалал үүсэх 41 сургууль байгаа тул тохиргоо хийх ажлыг зургадугаар сараас хийж эхэлсэн. Ингэснээр 20 сургууль засвар шинэчлэл хийж, гурван ээлжээр хичээллэхгүй байх боломж бүрдсэн. Харин үлдсэн 21 сургууль түрээсийн байраар асуудлаа шийдэж байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотгов.
Боловсролын Ерөнхий Газарын дарга Т.Ням-Очир:
-Энэ жил 750 мянган хүүхэд элсэх прогноз гаргасан. Жил бүр ЕБС хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдэж байгаа. Үүний 20 орчим мянга нь Улаанбаатарт нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар 45037 хүүхэд ямар нэгэн зөрчилгүй учраас хамран сургах тойргийн дагуу бүртгүүлэх боломжтой. Бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байна.
Хаягийн зөрчилтэй байгаа бол элсэлтийн комисстой биечлэн ирж уулзах шаардлагатай аж. Учир нь ахынхаа хаяг дээр бүртгүүлээд, өөр газраас хүүхдээ зөөдөг, хуурамчаар гэрлэлт бүртгүүлэх, үнэ мөнгө тохирч өөрийн хаяг дээр хүн нэмдэг тохиолдол бий. Хотын А зэрэглэлийн бүсэд үйлчилгээ эрхэлдэг иргэд тухайн хаяг дээрээ амьдардаг мэтээр хүүхдээ бүртгүүлж хүндрэл үүсгэдэг. Ийм асуудлыг түр түдгэлзүүлж, хаягийн зөрчилтэй гэж үзэж байгаа.
Тойргийн бус хүүхэд ихтэй 17 сургууль байна. Эдгээр сургуульд хүүхэд бүртгүүлэхдээ хууль бус аргаар дарамт үзүүлээд байвал багш, удирдлагуудаа хамгаалж ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )