"Эхлэл" брэндийн захирал Ч.Батзаяа 21 өрхөд ГЭР бэлэглэхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

 

"Эхлэл" брэндийн хамт олон сайн үйлсийн аян эхлүүллээ. Тус брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа өөрийн нэрэмжит "Batzaya's Day" хэмээх 48 цагийн тусгай арга хэмжээг эхлүүлээд байна. 

Уг урамшуулалт арга хэмжээнээс олсон орлогоороо 21 аймаг дахь эмзэг бүлгийн 21 айлд өргөө цагаан гэр бэлэглэхээр болжээ. 

Мөн эхний 300 хэрэглэгч онцгой боломжоор "Эхлэл" брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох бөгөөд бүтээгдэхүүн дээрээ өөрийн нэрийг сийлүүлэн авах боломжтой ажээ. Бүтээгдэхүүнүүдийг дагалдан нэгэн гайхалтай захидал хэрэглэгчдэд очно. Уг захидлыг хүлээн авсан хэрэглэгчид 99 жилийн турш тус брэндийн гаргаж буй бүх утсыг 15 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болох юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top