Баянзүрх дүүрэг 11-р сарыг дуустал хүнсний ногоочдоо дэмжиж ажиллана

2022 оны 08 сарын 19

Баянзүрх дүүрэг 11-р сарыг дуустал хүнсний ногоочдоо дэмжиж ажиллана.

Баянзүрх дүүргээс Жуковын талбай, Сансарын тунел, Тэнгэр плаза, Шархад орчим гээд нийт 4 байршилд хүнсний ногоо худалддаг тариаланчдаа дэмжих зорилгоор үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь тариаланчид түрээсийн мөнгө төлөхгүй, ченж дамжиж үнэ нэмэлгүй хямд үнээр эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан борлуулахад оршиж байгаа бөгөөд хэрэглэгчид сэтгэл хангалуун байна.

Үнийн хувьд төмс нэг кг нь 1300-1500 төгрөг, байцаа 1300-1500 төгрөг, монгол огурци 2500, тарвас 2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Үзэсгэлэнд нэгдэж, өөрийн чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгэхдүүнээ борлуулахыг хүссэн хүн бүр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж оролцох боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top