Өнөөдөр “Face 820” Монгол, Солонгосын хамтарсан өдөрлөг болно

2022 оны 08 сарын 20

Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд зориулсан Монгол Улс, БНСУ-ын анхдугаар фестиваль өнөөдөр /2022.08.20/ Жуковын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлана. Мөн эхний 100 хүнд үнэ төлбөргүй үзлэг хийх эрхийн бичиг олгоно.

“U Nine Change” БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллага энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжиж оролцож байна.

Өдөрлөгийн үеэр Солонгос үндэсний хоолноос амталж, тоглоом тоглох, худалдааны арга хэмжээнд оролцох боломжтой. Арга хэмжээ өглөө 09:00-17:00 хооронд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top