Л.Энх-Амгалан: Подвальд байдаг их, дээд сургуультай улс орон гэж байж болохгүй

2022 оны 08 сарын 20

-Надад алга ташилт хэрэггүй. Подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай улс орон гэж байж болохгүй-

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өчигдөр /2022.08.19/ шаардлага хангахгүй 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож байгаа талаар мэдээлсэн.

Тэрээр "Бидний баримтлах бодлого шаардлага хангасан их, дээд сургууль байх ёстой гэж бодож байгаа. Манай их, дээд сургуулиудын сул тал гэвэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддагүй бодлого явуулдаг.

Мөн үйл ажиллагааг нь зогсоож байгаа 13 сургууль нь дунжаар 40 хүрэхгүй оюутантай. Подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай улс орон гэж байж болохгүй. Эдгээр сургуульд сурч байсан нэг ч оюутныг эрх ашиг хөндөгдөхгүй. Харин ч 1567 оюутан илүү чанартай, нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуулиудад шилжин суралцах боломжийг олгож байна" гэдгийг тодотгосон.

Тэгвэл цөөн тооны иргэн энэхүү шйидвэрт шүүмжлэлтэй хандаж, цахимаар байрь сууриа илэрхийлж байна.

Харин боловсролын сайд "Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас 4 жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг. Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн. Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү Ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно.

Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байх шиг байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. Ямар ч албан тушаалын амбиц байхгүй. Зүгээр л 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй" хэмээн байрь сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2022 оны 08 сарын 22

CHI CHINII AH DUUS HUNHUUZUUD L IIM BOLGOSON SHUUDE

0  |  0
Зочин (202.9.46.27) 2022 оны 08 сарын 21

ОДОО ЦАГТ ПОДВАЛД СУРГАЛТАА ЯВУУЛДАГ ДЭЭД СУРГУУЛЬ ХААНА Ч БАЙХГҮЙ ДЭЭ. АРАЙ ХАНАТАЙ ЮМ ЯРИАЧ САЙД АА.

1  |  1
Би (198.53.144.52) 2022 оны 08 сарын 20

Зөв зөв дампуурсан зуун ямаанд 60 ухна гэгчийн үлгэрээр юун ч дээд сургуульсаг юм

0  |  0
Иргэн(66.181.191.236) 2022 оны 08 сарын 20

Зөв шийдвэр байна.

0  |  0
Зочин(202.126.89.51) 2022 оны 08 сарын 24

Зөв ш дээ, хувийн их дээд сургуулиудын зарим нь бас л арай л шүү дээ

2  |  0
Подвал(202.9.40.189) 2022 оны 08 сарын 24

Подвал гэж бичнэ

1  |  0
Mgl(86.49.242.242) 2022 оны 08 сарын 20

Hun bolgonii helsen bolgoniig harluulah gehees iluu manai ulsan hogjil devshiliin bas neg devshil gej oilgoj bn. Odoo ene olon ih deed surguuluudiig tsegtseleh tsag ni bolson shu.Er ni chanariig saijiruulj zereglel togtooh estoi hen durtai ni mongo oloh heregsel bish ter tusmaa bolovsorliin salbaraas aashig harj bolohgvi.Er ni hodolmoriin zah zeel baihgvi bolohoor hun bolgon deed surguuli togsoh gej haltuurddag ene bol mgliin gajuudaliin sestem . pdvold deed surguuli baij bolohgvi ene bol shivshig

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 20

Yanz bvriin uym soliorj baihaar naad avilagtaigaal bas gavya shagnal taigaal temts.Tegv el bvh uym ayandaa shudarga eh ornch bolno.Tur bulaasan AMNiihan sahan jvjeg tavih uym aa.Uuursudiihuu turd bugashsan opshorchin avil;agch tagnuuluudaa tsaatsal .

0  |  0
zzzzz(192.82.69.249) 2022 оны 08 сарын 20

ter eldweer khelj baigaa khumuus chini ter butekhgui surguuliudyn l mungu bodokhoos uur yumgui lalaruud baigaa, elseltiin shalgaltandaa tentseegui , deed surguulid l bol yu ch khamaagui tolgoi ni ergesen khumuusiin mungiig shaadag lalaruud l baigaa

0  |  0
Зочин(202.126.89.35) 2022 оны 08 сарын 20

Энэ сайд шиг ажиллах олон хүнтэй бол монгол орон арай өөр болноо.

2  |  0
Цэнгээ Цэнгээ(103.161.242.92) 2022 оны 08 сарын 20

Demjij bga shuu\n

0  |  0
ЗОЧИН(103.57.92.129) 2022 оны 08 сарын 24

ЗӨВ САЙДЫГ ДЭМЖИЖ БАЙНА ИЧИЖ ҮХМЭЭР ЧАНАРГҮЙ ОЮУТНУУДААР Ю УХИЙНЭЭ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ХЭДХЭН ДЭЭД СУРГУУЛЬ БАЙХ ХЭРГЭТЭЙ ДЭЭ

6  |  0
Top