"Дотуур байран дахь хүүхэд хамгаалал" сэдэвт сургуулийн дотуур байрын багш нарын үндэсний сургагч багш бэлтгэх сургалт 2022 оны наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Тус сургалтад 21 аймгийн дотуур байр хариуцсан мэргэжилтнүүд, Боловсролын ерөнхий газрын 15 мэргэжилтэн, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооноос 4 хүн нийт 40 хүн хамрагдана.
Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий газар МАХХНСТНХ ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )