Залуус сайн дураараа нэгдэж, Туул голын эрэг дагуух хогийг таван өдөр цэвэрлэжээ. Энэ хугацаанд хоёр тонн гаруй хог түүсэн байна.
Туул голын сав газрын захиргаа болон "Дэвшилтэт социал демократ" клуб хамтран "Clean up-2" төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд 30 залуус нэгдэж, Туул голыг таван өдөр цэвэрлэжээ.
Эдгээр 30 залууг удирдаж ажилласан "Clean up" төслийг санаачлагч Н.Булгантамиртай хэсэгхэн хугацаанд ярилцлаа.
Тэрбээр "Туул гол бол нийслэлд дотор урсдаг том голуудын нэг. Тавдугаар сард "Clean up-1" төслийг хэрэгжүүлсэн юм. Тэр үед 1700 залуус нэгдэж, Туул голын эргийг нэг өдөр цэвэрлэхэд 200 гаруй тонн хог түүж байсан. Энэ удаад бид "Clean up-2" төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд сайн дурын 30 залуутай нэгдэж Туул гол орчмыг таван өдөр цэвэрлэлээ. Нэг өдөр цэвэрлэхэд 200 шуудай буюу 450кг хог түүсэн. Таван өдрийн турш түүхэд нийт 2,2 тонн хог гарлаа.
Цэвэрлэсэн газартаа буцаад очихоор хогтой болчихсон байдаг. Тэгэхээр хүний тархины хогийг арилгахаас нааш тарьсан хогийг нь түүж барахгүй юм байна гэдгийг л ойлголоо. Хүн бүр хог тарихгүйгээр аялж, зугаалж сурах хэрэгтэй байна. Тарьсан хогоо түүгээд, аваад явахад хүнээс нэг их зүйл шаардахгүй шүү дээ.
Залуус бид байнга хог түүгээд байж чадахгүй. Ухамсартай байцгаая, хүмүүс ээ" хэмээн ярьсан юм.
Дэлгэрэнгүйг видео хэлбэрээр үзнэ үү.
ВИДЕО ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 3 )
HOG CH YAAHAV TUUCHIHNE,HARIN BAAS
хогын сав ойрхон ойрхон олон байх хэрэгтэй байнаа.тэгвэл ил задгай хог гайгүй болох байх аа даа
mongol khun khamgiin muu muukhai chanar , turkhtei shuu dee, nuuren deeree ekh oronch dur esgej tseejee delddeg murtluu nudnees dald bol khamgiin muu muukhaig khiij yawdag yostoi l orkuud shuu dee