Сурагчид НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 12-р сарын дунд хүртэл хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 онд хичээлийн жилийн бүтцийн өөрчлөлт хийж, ерөнхий боловсролын сургуулиудыг гурван улиралтайгаар хичээллүүлэхээр болсон. Энэ хуваарийн дагуу харахад 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл хичээллэхээр байна. 

Тодруулбал, Энэ хичээлийн жилийн эхний улиралд ЕБС-иуд 16 долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хичээллээд, амрах юм. 

 

2020 онд гаргасан хичээлийн жилийн бүтцийг үргэлжлүүлэн мөрдөх талаар БСШУС-аас дараах мэдэгдлийг гаргажээ: 

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль 2020-2021 оны хичээлийн жилээс мөрдөж байна.

“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу 6 дугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн тул хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС-ын яам хамтран боловсруулж, баталсан болно. Өөрөөр хэлбэл хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл, спорт хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.198) 2022 оны 08 сарын 22

Энэ чинь бараг 16. 7 хоног болж байна.Насанд хүрсэн их,дээд сургуулийн оюутнуудын ачаалал байна.Дунд сургуулийн бага дунд ангийн хүүхдүүд дийлэх үү.Боловсрол бас Ш/У-ны яам гээд байгаа биз дээ.Хүүхдийн нас биений онцлог,сэтгэл зүйг мэддэг баймаар юм.ШУ-ны үндэстэй тогтоомоор байна.30 жил гажсан систем ч гэх шиг.Энэ сайд хэт попроод байгаа юм биш үү.

0  |  0
Zochin(66.181.161.75) 2022 оны 08 сарын 22

Mergjliinhen hsene,orgiol UE 9sard grj bgd hichel ehlehgui blguide,tsahim bopgochee zz

0  |  0
Top