2022 онд хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй

2022 оны 08 сарын 22

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу зургаадугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн тул хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталсан болно.

Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил буюу 2022 онд гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой гэдэг мэдээллийг БШУ-ны яамаас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top