"Дотуур байран дахь хүүхэд хамгаалал" сэдэвт сургуулийн дотуур байрын багш нарын үндэсний сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр /2022.08.22/ Улаанбаатар хотод эхэллээ.
Сургалтад 21 аймгийн дотуур байр хариуцсан мэргэжилтнүүд, Боловсролын ерөнхий газрын 15 мэргэжилтэн, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбооноос 4 хүн нийт 40 хүн хамрагдаж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Дотуур байранд суралцагчийг хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртсөн, өртсөн байж болзошгүй талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн бол мэдээллийг хүлээн авах, эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх, хохирогч хүүхдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй олгох, дотуур байрын багш, ажиллагсдын үүрэг, оролцоо, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага, анги удирдсан багш, эцэг эхийн хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах юм.
СУРГАЛТ 2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД ДАРААХ СЭДВИЙН ХҮРЭЭНД ЯВАГДАНА.
-Гэр бүл, хүүхэд мэдээллийн сан бүрдүүлэх
-Хүүхэд хамгаалалд хамгийн суурь ажил бол судалгаа, судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөлт хамгийн чухал болох нь
-Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвд ирсэн дуудлага /2021, 2022 он /
-Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагалдан гарсан стандарт, журмын хэрэглээ
-Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам
-Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь
-Гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал
-Дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдтэй зүй бусаар харилцах явдал
-Дотуур байрын багшийн Ёс зүй-Харилцаа, хандлага
-Хүүхэд хамгааллын сургагч багшийн заавал судлах хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, удирдамж, стандарт
-Хүүхдийг урлаг, спортоор нийгэмшүүлэх нь
-Дотуур байрын нийгэм сэтгэл зүйн таатай
-Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага
-Хүүхдийн сэтгэл судлалын насны үечлэл, хүүхдийн физиологи хөгжлийн зүй тогтол
-Хүүхдийг оношлох проектив арга
-Эцэг эхийн үүрэг хариуцлага
-Хүүхэдтэй харилцах практик сэтгэл зүйн зөвлөмж
-Хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг хүчин зүйлс
Бэлтгэгдсэн сургагч багш нар 2022.08.27-ны дотор цахимаар 21 аймаг нийслэлд байгаа 548 дотуур байрны 700 дотуур байрны багш нарт сургалт зохион байгуулах юм. Сургалтыг Боловсролын ерөнхий газар МАХХНСТНХ ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )