Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульчдын баг ажиллаж, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн асуудлаар зөвлөлдөх, сэтгүүлчдэд мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг эхлээд байгаа.
Энэ удаад хуульчдын баг Хэвлэлийн Хүрээлэн дээр уулзаж, Монгол дахь үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтуудыг олон улсын хэм хэмжээтэй харьцуулан судалж, үр дүн, зөвлөмжөө хуульч, хууль тогтоогч, иргэний нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчдийн дунд түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэх талаар зөвлөлдлөө.
Ашгийн бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлж буй энэ ажлын хүрээнд Монгол улсаас Нээлттэй засгийн түншлэлд илгээсэн Үндэсний үйл ажиллагааны IV төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлыг хөндөх, энэ талаар сэтгүүлчдэд мэдлэг, мэдээлэл хүргэх, уг төлөвлөгөөний наймдугаар үүрэг амлалт буюу Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах амлалтын хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )