Алба хаагчид 42 удаагийн дуудлагаар 177 иргэний амь насыг аварлаа

2022 оны 08 сарын 24

Он гарсаар улсын хэмжээнд  голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 42 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 177 иргэний амь насыг аварч, 220 мал, 89 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.

Иймд баталгаагүй зам, гармаар зорчихгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top