Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт, шалгалтад их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг хамруулж байгаа юм.
Энэ сарын 81-нийг хүртэл үргэлжлэх хяналт шалгалтаар илэрсэн дутагдал зөрчлийг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )