Урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, үзүүлэх дадлага сургууль хийлээ

2022 оны 08 сарын 25

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран “Усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

 Өдөрлөгийн үеэр хамтран ажилласан байгууллагууд чиглэл тус бүрээр иргэдэд заавар зөвлөмж өгч,  Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн иргэдэд танилцуулсан юм.

Мөн усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмж өглөө.

Он гарсаар аймгийн хэмжээнд 9 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 10 иргэн амь насаа алдсан байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top