Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой наймдугаар сарын 15-наас замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ачаалал оргил үедээ 5 км цагийн хурдтай байдаг тул наймдугаар сарын 27-ноос эхлэн найман өдрийн турш авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон талаар Зам хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийлээ.
ЗАМ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ ОНӨТҮГ-ЫН ДАРГА С.АДЪЯАСҮРЭН:
- Зорчилтын хурд оргил үедээ 8,7 км цагийн хурдтай болж ачаалалт илт ихсэж байна. Үүнтэй холбоотой долоо хоног, найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор оролцуулах захирамж гарсан.
Тодруулбал наймдугаар сарын 27-ноос эхлэн найман өдрийн турш авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэхдээ наймдугаар сарын 27,29, 31 есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Наймдугаар сарын 28,30 есдүгээр сарын 1-ний өдрүүдэд 0,2,4,6,8 буюу тэгш дугаараар хөгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Б.БАТБОЛД:
- Хичээлийн бэлтгэл ажил хангахтай холбоотой хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Наймдугаар сарын 15-наас хойш ачаалал ихтэй болдог. Коронавирус дэгдэхээс өмнөх жилүүдийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн дунджаар хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг байсан. Худалдааны төвүүд рүү чиглэсэн ачаалал нэмэгддэг тул найман өдрийн хугацаатай зохицуулалт хийхээр боллоо. Жолооч нарын хувьд торгууль шийдвэрийг ихээхэн асуудаг тул биетээр болон камерын тусламжтайгаар торгууль шийтгэл оногдуулна.
Сэтгэгдэл ( 0 )