ОБЕГ-т “Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа

2022 оны 08 сарын 25

"Үндэсний давхар даатгал" ХК-ийн төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай уулзаж “Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцуулав. Тус уулзалтаар гамшгийн эрсдэл тохиолдох магадлал, гамшгийн эрсдэлийн даатгалын олон улсын туршлага, гамшгийн эрсдэлийн даатгалын ач холбогдол болон дотоодын эрх зүйн орчны судалгааны үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтын үеэр Монгол орны эрсдэлийн бүсчилсэн зураглал дээр үндэслэн  иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшигт үзэгдлийн улмаас учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөх, гамшгийн эрсдэлийн даатгалын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар харилцан санал солилцож Онцгой байдлын ерөнхий газрын даргын зүгээс тодорхой зөвлөмж чиглэл өглөө.

“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж батлуулсанаар гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн улмаас иргэдийн эд хөрөнгө, орон сууц /гэр/-д учирсан хохирлыг нөхөн төлөх даатгалын тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад манайхтай ижил төстэй зарим улс орнууд тухайлбал Киргиз, Румын, Турк зэрэг орнууд гамшгийн эрсдэлээс иргэдийн орон сууцыг хамгаалах даатгалын хууль тогтоомжийг батлан, хэрэгжүүлж байгаа туршлага байдаг ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top