Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас танилцуулахдаа "Наймдугаар сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 3-н хүртэл 8 өдрийн хугацаанд өглөөний 08.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болж байна.
Тодруулбал, энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-ны өдрүүдэд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сумьяабузар ацад тугжрэлийн эсрэг тур зуур аргацаах иймэрхуу муйхар арга хэрэглэхээс еер хийж чадах юм байхгуй, чадвар нь дутна, ийм амьтаныг сонгосон еерседдее л гомдож дээ
Шал тэнэг шийдвэр\n