Булган аймгийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3.2 га хэмжээтэй “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулан, 7800 ширхэг үхрийн нүд, чацаргананы суулгац тариалаад байна.
Агропаркт гүний худаг гарган, мод нэг бүрт жигд хүргэх зорилгоор дуслын усалгааны системийг ашиглаж, арчилгааг цаг тухай бүрт тогтмол хийснээр 90 гаруй хувийн ургалттай байна.
Мөн алба хаагчдын хүнсний хэрэглээнд зориулж,0,2 га талбайд төмс, хүнсний ногоо тарьсан юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Овоо ш дээ,болж байна