Солонгосын шилдэг эмнэлэг: Эрүүл энхийн жаргалан “ГҮМИ ГАНДУН”

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

“Жаргалан, жаргалан, жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотор чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан...” хэмээн монголчууд бид эрүүл мэндийг дээдлэн шүлэглэдэг билээ. Тиймээс ч эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрхэмлэн хамгийн сайн эмнэлэгийг эрэлхийлэн хилийн чанадыг зорьдог болсон. Ялангуяа Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын шилдэг технолгитой, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч өндөр чанартай эмнэлгүүдийг монголчууд ихээр сонгодог бөгөөд zindaa.mn сайтын зүгээс Солонгосын шилдэг эмнэлгүүдийг танилцуулдаг уламжлалтай.

Энэ удаад бид БНСУ-ын эрүүл мэндийн түвшнээс өндөр, дэвшитэт глобал эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг Хойд Кёнсан аймгийн Гүми хотын “Гүми Гандун” эмнэлгийг танилцуулж байна. “Сайн эмчилгээ, Сайн эмч” уриатай “Гүми Гандун” эмнэлэг нь 1982 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 210 ор, 50 өрөө, 350-аад эмч, мэргэжлийн ажилтан бүхий дэлхийн хэмжээний тэргүүлэх технологийн эрх бүхий туршлагатай хамт олон болон хөгжжээ.

Эмчилгээний тэргүүлэх төрлүүд

Дэлхийн техологийн шилдэг байгууллагууд болох “LG”, “Samsung”, “Nongshim” зэрэг олон үйлдвэрүүдийн гэрээт эмнэлэгээр ажилладаг Хойд Кёнсан аймгийн “Гүми Гандун” эмнэлэг дараах чиглэлийн эрүүл мэндийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэж ажилладаг.

-Дотор эрхтэн: Хоол боловсруулах эрхтэнүүдийн өвчлөл, элэг, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн хагалгаа

-Зүрх судас: Зүрхний судас нарийсалт, зүрхний инфакт, цусны өтгөрөл, зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс

-Бөөр: Бөөрний цочмог дутагдал, сахарын өвчин

-Үе мөч, гэмтэл: Хиймэл үе хийх хагалгаа, үе мөчний дурангийн хагалгаа

-Мэдрэл: Тархины цус харвалт, булчин ба захын мэдэрлийн тогтолцооны өвчлөл, нүүрний саажилт, таталт

-Дотрын мэс засал: Хэвлийн дурангийн хагалгаа, цагаан мах

-Гоо сайхны мэс засал: Нүүрний гэмтэл, хиймэл эд хийх хагалгаа, гоо сайхны хагалгаа

-Чих, хамар хоолой: Хамрын өрөвсөл, дүлийрэл

-Эмэгтэйчүүд: Эмэгтэйчүүдийн өвчин, цэвэршилт, эмэгтэйчүүдийн халдвар

-Эрүүл мэндийн багц шинжилгээ: Хавдар, насанд хүрэгчдийн өвчин зэрэг эмчилгээг хамгийн орчин үеийн технологи ашиглан хүргэж байна.

Онцгой эмчилгээнүүд

100 хувь баталгаа - Багц шинжилгээ: Эрүүл мэндийг сайжруулах багц шинжилгээгээрээ “Гүми Гандун” эмнэлэг алдартай бөгөөд жилд 80 мянгаас илүү хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийдэг. Тус эмнэлгийн шинжилгээ нь “0” хувийн буруу оношилгоо гэсэн үзүүлэлттэйгээр салбараа тэргүүлж байна.

Бөөр, тархи, зүрх судасны асуудлыг “Гүми Гандун”-д даатга: Архаг өвчний гол үндэс суурь болох даралт, артерийн судасны хатуурал ба цусны өтгөрөл, бөөрний дутагдал, зүрхний хэм алдагдал зэрэг өвчний эмчилгээг хамгийн дээд зэргээр хийж байна. Тухайлбал, бөөрний эмчилгээг Герман Улсын хамгийн сүүлийн үеийн цус шүүх /5008S/ төхөөрөмжөөр хийдэг ба ийм багаж “Гүми Гандун” эмнэлэгт 24 бий.

Нуруу, үе мөчний хамгийн жижиг зүсэлттэй хагалгаа: Дэлхийн хамгийн бага зүсэлттэй хагалгааг “Гүми Гандун” эмнэлэгт хийдэг. MDCT төхөөрөмж нь рентген туяагаар 128 ширхэг хөндлөн огтлолын хэлбэртэй зүсэлт хийх чадалтай. Мөн “Гүми Гандун” мэс заслын бус аргаар тэргүүлж ажилладаг. Үе мөчний дуран, хиймэл үе хийх, төрөл бүрийн гэмтлийн хагалгаагаараа алдартай. Цацраг ашигаладаггүй соронзон резонанст томографи /MRI/ төхөөрөмж нь диск, мэдрэл дарагдах, нурууны хавдар, нурууны өвчинг оношлоход өндөр үр дүн үзүүлдэг байна.

Хөгшрөлтөөс хамгаалах үүдэл эс, генийн эмчилгээ: “KFDA” зөвшөөрөлтэй үүдэл эсийн эмчилгээ нь насанд хүрэгчдийн хүйн цусны гаралтай үүдэл эсийг ашиглан хийдэг эмчилгээ юм. “Гүми Гандун” эмнэлэг нь “Pharmicell” бүрэн төлжсөн үүдэл эсийн эмчилгээний тариа болох “Cellgram”-ийг ашиглан удамшилт өвчин, хөгшрөлтөөс хамгаалах, ховор тохиолддог хүнд өвчинг эмчлэх, “Kolon” амьд байгалийн шинжлэх ухааны төвийн дэлхийд анхдагч болох өвдөгний үрэвслийн тариа болох “Invossa- inj” зэргээр эмчилгээ хийдэг тусгай төв болон өргөжөөд байгаа юм.

Гоо сайхан ертөнцийг аварна: “Гүми Гандун”-ы хамгийн хөөрхөн үзэсгэлэнтэй болгох гоо сайхны мэргэжлийн эмчилгээ, гоо сайхны хагалгааны төвд мэргэжлийн их эмч ганцаарчилсан зөвлөгөө өгч, орчин үеийн дэвшилтэт аргаар эмчилгээ хийдэг.

-Ботокс

-Пилло

-Нүд, хамар, нүүрний хагалгаа

-Өөх соруулах

-Уруулын хажуу талын үрчлээний хагалгаа зэрэг эмчилгээг “Restel”-д байрлан тав тухтай үйлчлүүлэх боломжтой.

Гэр мэт тав тух - Олон улсын эмчилгээний төв: Тус эмнэлэг гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гадаад өвчтөнд орчуулга хийх “Wellness” аялал жуулчлалын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаадаас эмчилгээний аялал жуулчлалаар ирсэн үйлчлүүлэгчид зочид буудлийн үйлчилгээгээр үйлчлүүлэн эрүүл мэндийн багц шинжилгээ, гоо сайхны хагалгааг хийлгэх бүрэн боломжтой. 

Хятад, Вьетнам, Орос, Казахстан Улсын эмнэлгүүдтэй хамтран ажилладаг “Гүми Гандун” эмнэлэг 2014 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн ба Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрдэнэт хотын эрүүл мэндийн шинжилгээний төвтэй нягт хамтран ажиллаж байна. 

* * * * *

ХАМГИЙН САЙН ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛЧУУДДАА ҮЗҮҮЛЭХ БОЛНО

 

“Гүми Гандун” эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Шин Жэхаг: Би хамгийн анх 2004 онд Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөнийг Монголд өрнүүлэхээр ирж байсан. Тэр цагаас хойш олон удаа Монгол Улсад ирж ажиллаж байна. Монгол Улс миний хоёр дахь эх орон болсон гэж болно. Тиймээс би монголчууддаа зориулж сайн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажилладаг. Бүх улсын эрүүл мэндийн салбар онлогтой байдаг. Түүнтэй адилхан манай “Гүми Гандун” эмнэлэг мөн эмчилгээний онцлог чанартай. Манай хамт олоны бахархал нь бидний эмчилгээ хийсэн хүмүүст одоо хүртэл ямар ч хүндрэл үүсээгүй байгаа явдал юм. Цаашдаа эрүүл мэндийн тэргүүлэх технологид суурилсан дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болж хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг монголчууддаа үзүүлэх болно.

* * * * *

МОНГОЛ ХҮНИЙ БИЕИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ЭМЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

Улстөрч Ч.Улаан: Би олон жил суудлын ажил хийсэн болохоор нурууны диск дарагдаад хүнд байдалд орсон юм. Ингээд 2014 онд “Гүми Гандун” эмнэлэгт нурууны хагалгаанд орсон. Тэр үед “Сөүл”, “Самсунг” зэрэг томоохон эмнэлгүүдээс илүү тосгоны гэмээр эмнэлэг сонгосныг маань хүмүүс гайхан асууж байсан. Харин “Гүми Гандун” эмнэдэгийг сонгох шалтгаан нь чанартай эмчилгээ, сайн эмч нартай нь холбоотой. Үнэхээр “Гүми Гандун” эмнэлэг олон талаар давуу талтай. Эмнэлгийн дарга доктор Шин Жэхаг 10 гаруй жил Монголд ажилласан. Монгол хүний биеийн онцлогийг мэддэг нь надад ихэд таалагдсан. Эмнэлгийн хамт олон бидэнд ойр дотно үйлчилж, гадаадад байгаа биш гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц халуун дотно үйлчилгээ үзүүлдэгт би туйлын баяртай байдаг. “Гүми Гандун” эмнэлгийн ачит эмч нар цаашид олон монгол хүнд тус болж, өвчин зовлонгоос нь ангижруулна гэж бодох надад сайхан байна.

* * * * *

“ГҮМИ ГАНДУН” ЭМНЭЛЭГТ ОЧООГҮЙ БОЛ БИ ГАРАА ХӨДӨЛГӨЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН

МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг: Би энэ эмнэлгийн байнгийн эмчлүүлэгч нь. 2011 онд би “Гүми Гандун” эмнэлэгт түнх солиулах хагалгаанд орсон юм. Түнхний хаглагаанд орох болоод эмнэлгүүдээс айхтар өнпөр үнэтэй саналууд ирсэн. Гэтэл Шин Жэхаг эмч тун сайхан санал тавьснаар хагалгаанд орж байлаа. Түүнээс хойш 10 гаруй жил сайхан байна. Мөн 2013 онд хөдөө томилолтоор ажиллаж байгаад машины осолд орж, хамаг яс маань хэмхэрсэн юм. Монголын гэмтлийн эмнэлэг “Таны мөрний бяцралд хагалгаа хийж болохгүй, та энэ чигээр нь бороолуул” гэсэн. Мөн л Шин Жэхаг эмчид энэ тухайгаа хэлэхэд “Хүрээд ир” гэсэн. Ингээд “Гүми Гандун” эмнэлэгт хагалгаанд орж сайхан эдгэсэн. Хэрэв би “Гүми Гандун” эмнэлэгт очоогүй байсан бол баруун гараа хөдөлгөж чадахгүй байх байсан. Би “Гүми Гандун” эмнэлэгт үнэхээр баярлаж явдаг. Надтай адилхан сэтгэл хангалуун эмчилгээ авдаг олон монгол хүн бий.

* * * * *


БНСУ-ын Хойд Кёнсан аймгийн “Гүми Гандун" эмнэлэг:

Хаяг:            БНСУ, Хойд Кёнсан аймаг, Гүми хот, Индун 20-р гудам, 46 тоот (Жинпён дун)

            Веб сайт:    www.gumigd.com

            Email:           ghc@gumigd.com

            Fb:               Facebook.com/gumigd

            Утас:           +82 54-478-9777

            Монгол Улс дахь салбарын утас:        +976 7611-9777


БНСУ дахь эмчилгээний аялал жуулчлалын "Ибүүкерс Кориа" компани:

            Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

            Утас: 010-5610-0889, 


Монгол Улс дахь эмчилгээний аялал жуулчлалын "На На Гүүд Түо" компани:

            Утас: +976 9923-0066

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top