Их засаг Олон улсын их сургуулиас зөвхөн өнөөдөр элсэгдэдээ зориулан ТЭТГЭЛЭГ40% - SuperFriday өдөрлөгийг сургууль дээрээ зохион байгуулж байна.
Тун удахгүй 30 жилийнхээ ойг угтах гэж буй "Их Засаг ОУИС" цогц боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц боловсон хүчнийг бэлтгэх зорилгын дор Волейболын өсвөрийн улсын аварга, үнэ цэнтэй тоглогч М.Уранбаярт 4 жилийн 50 сая төгрөгийн тэтгэлэгийг өнөөдөр /2022.08.26/ олголоо.
М.Уранбаяр нь цаашид Монгол Улсын шигшээ баг болон ОУ-ын лигүүдэд тоглох боломжтой өсөх ирээдүйтэй тамирчин юм. Мөн Их Засаг сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус өдөр шинээр элсэж буй ЭЕШ-ын 480 дээш оноотой бүх сурагчдад 40%-ийн тэтгэлэгийг давхар олгож байна.
Тухайн өдөрлөгт оюутан залууст зориулсан олон олон арга хэмжээ, боломжуудыг дэлгэн тавилаа. Жишээлбэл, автобусны билет, дотуур байрны захиалганаас эхлээд дугуйлан клуб, шигшээ багийн гишүүнээр бүртгүүлэх, цагийн ажлын сонголтууд зэрэг багтжээ.
Комедиан Амаржин болон салбар салбартаа амжилт дагуулсан шилдэг залуус ч энэ өдөрлөгт оролцож оюутан залууст өөрсдийн туршлагуудаасаа харамгүй хуваалцаж байлаа.
Өдөрлөг үргэлжилж байна...