Он гарсаар 97 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг 14 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дуудлагын тоог өмөнх оны мөн үетэй харьцуулахад 72,8%-иар буюу 3,7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Түймэрт урьдчилсан байдлаар ойн 3194 га, хээрийн 1,044,223 га, нийт 1,051,907 га талбай өртөж,  нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top