ЕБС-иудад сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 28

 

Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн болжээ. 

Ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар дамжуулан бага ангийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүйгээр, суурь, бүрэн дунд боловсролын суралцагчдад багцын түрээсээр тус тус хэрэглүүлдэг.

2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 77,593 сурагч шинээр элсэн орж байгаа болон номын сангаар хэрэглүүлж буй сурах бичгийн элэгдэл, хорогдол, хүртээмжтэй холбоотой нөхөн хангалт хийхэд шаардагдах сурах бичгийг хэвлэлийн компаниуд гэрээний дагуу хэвлэж, түгээх ажлын явцтай танилцлаа.

Энэ хичээлийн жилд бага боловсролын 35 нэр төрлийн нийт 1,211,000 ширхэг, дунд ахлах ангийн 102 нэр төрлийн 1,048,000 ширхэг, казах тува хэл дээрх болон тусгай хэрэгцээт боловсролын 6 нэр төрлийн 15,000 ширхэг нийт 143 нэр төрлийн 2,274,000 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр хэвлэлт, түгээлтийн ажил хэвийн явагдаж байна.

 

Боловсрол, шинжлэх ухааны яам

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top