Арцат, Хүүшийн аманд барих сургууль, цэцэрлэгийн байршлуудыг тодорхой болгох үүрэг өглөө

2022 оны 08 сарын 30

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын ам, Хүүшийн аманд баригдаж байгаа орон сууцны хороолол дунд улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх боломжит байршлуудтай биечлэн танилцлаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд:

-Түрээсийн цэцэрлэг

-Байгууллагын цэцэрлэг

-Хувийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэхэд салбар яамнаас анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон байна. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажлаа эхлүүлээд буй аж.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт тухайлбал, Арцатын ам, Хүүшийн аманд баригдаж байгаа орон сууцны хороолол дунд цэцэрлэг, сургууль барих боломжит төлөвлөлт, байршил буюу  Тодруулбал, Арцатын ам, Хүүшийн аманд хувийн сургуулийн зориулалттай баригдсан зургаан сургууль болох /Jet, Tomyo, British, Харумафүжи/, улсын төсвийн хөрөнгө оруулалттай 308-р цэцэрлэг, Тусгай боловсролын 63-р сургууль болон Нийслэл, дүүргээс түрээслэх зарчмаар ашиглах боломжтой цэцэрлэгийн байршлууд дээр ажилласан юм.

Тус ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж "Ирэх онуудад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 23, 24-р хороодод хүн ам ихээр суурьшиж буй хэсэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн байршил газрын судалгааг яаралтай гаргаж холбогдох газарт хүргүүлэх; Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд сургууль, цэцэрлэг болон ногоон байгууламж төлөвлөгдсөн байдлыг цаашдаа харгалзан үзэх; Төслийн үйл ажиллагаа хэрэгжиж дууссан, хэрэгжүүлж буй төслүүдэд бусал /түрээсийн/ хэлбэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн нэмэгдүүлэх боломжтой байршлын судалгааг эцэслэн гаргаж, холбогдох газруудад хүргүүлэх үүрэг даалгавар өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top