Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орлоо.
Иргэн та тус үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой.
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:
1. www.e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх
2. Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох
3. Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно
4. Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )