Увс аймагт хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

 

Увс аймгийн Давст суманд мал амьтны гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин оношлогджээ. 

Үүнтэй холбогдуулан 2022.08.30-ны өдрөөс эхлэн 28 хоногийн хугацаанд Улаангом сумын Бага нуур, Бураат орчмын хэсэг хэсэг газарт хязгаарлалтын дэглэм тогтоох тухай сумын Засаг даргын А/237 тоот захирамж гарчээ. 

Дээрх хугацаанд мал амьтан бэлчээхгүй байж, тээврийн хэрэгсэл болон хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг үүрэг болгосон байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(122.201.21.201) 2022 оны 08 сарын 30

Энд тэндгүй тархах нь дээ...

0  |  0
Top