“Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг өрнүүлж байна

2022 оны 08 сарын 31

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд”  аяныг өрнүүлж байна.

“Хүүхэд бидний ирээдүй-Ирээдүйгээ хамгаалъя” уриатай тус аяны хүрээнд хүүхэд хамгаалагч ахмад ажилтан, сайн дурын идэвхтнүүдтэй уулзалт хийлээ.

Амьдарч байгаа болон сургуулийн орчин дахь аюул, эрсдэлээс хүүхэд, багачуудыг хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт, дадлагуудыг ахмад ажилтан, сайн дурын идэвхтнүүдийн оролцоотойгоор зохион байгуулах бөгөөд аян ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top