БШУ-ны сайд Л.Энх-Амгалан манай улсад оюуны хулгай дэндүү их нүүрлэж, хуурамч магистр, докторуудтай, хуурамч шинжлэх ухаантай улс болсон" гэдгийг тодотгож байна. Тиймдээ ч тэрээр их, дээд сургуулийн багш нар заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавих аж. Ингэхдээ "хуурамч" докторуудыг ялгаж, салгахаа илэрхийллээ.
Тэрээр "Их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Тэр докторын зэрэг нь үнэн байх ёстой. Үүнд ямар нэгэн плагиаризм байх ёсгүй.
Манай оюуны хулгай дэндүү их нүүрэлсэн байна. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтанд оруулна. Ингэж байж бид их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгох ёстой.
Манай өнөөдрийн академик тогтолцоо маш буруу тогтолцоо. Энэ тогтолцоог бид шинэчлэх ёстой. Энэ тогтолцоо бол цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг.
Бид айгаад өлбөгөр, дорой байж болохгүй. Өнөөдрийн энэ академик тогтолцоо бол Орос, Хятад улсад л байгаа социализмын үеийн тогтолцоо явж байгаа. Тийм учраас шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их дээд сургуультай хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ.
Сургалт, судалгаа, үйлдвэржилтийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Ер нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд их дээд сургуулийнхаа харьяанд байх ёстой гэж боддог. Бид үүнийг АШУҮИС дээр хэрэгжүүлсэн. Өнөөдөр их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Тэгэхээр энэ 33 хүрээлэн их дээд сургуулийнхаа харьяанд очих ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа технологи, инноваци, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг ийм л дээд боловсролын тогтолцоонд бид шилжих ёстой" хэмээв.
Сэтгэгдэл ( 4 )
олон докторуудтай улс ийм дорой хогжилтэй байна гэхээр ичмээр шуу. огдог урамшуулал байдаг бол болих хэрэгтэй
3 жилийн өмнө ШУА-ИЙН АЖИЛТАНЫ АНХДУГААР ЧУУЛГАН ХИЙЖ ДОКТОР МАГИСТРЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ ГЭСНЭЭС ХОЙШ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ. ЦОЛ ХАМГААЛНА ГЭЖ ГУРИЛДАХ , ШУА-ИЙН ДАРГА НАРЫН ҮЗЭМЖНИЙ АСУУДАЛ БОЛЧИХООД УДАЖ БАЙНА. ШУА-ИЙГ ӨӨРЧЛӨХӨӨС НААШ МОНГОЛД ШИНЖЛЭХ УХААН ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ. 80-90 оНУУДАД ЯМАР БАЙСАН ЯГ ТИЙМЭЭРЭЭ Л БАЙХ БОЛНО. АКАДЕМИКУУД ГЭЭД НЭГ ТОМ ГУНШИНТАЙ ХҮМҮҮСИЙГ МӨН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ . ЭНЭ БОЛ ЦЭВЭР МАФИ . АКАДЕМИЙН ТООГООРОО ШИНЖЛЭХ УХААНЫ ОРГИЛД ХҮРМЭЭР ГЭТЭЛ ТЭЭР ЁРООЛД Л АМЬ ТАВЬСАН ХЭВЭЭР БАЙНА.
дэмжиж байна докторуудыг бүр өөр улсад хамгаалсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй бол 3 сая хүнээсээ илүү доктор төрж байна нэг хэсэгтээ гадаадын нэр хүндтэй сургуульд доктор хамгаал гэмээр байна шүү хөдөөний нэг эмч манай ангид муу сурч арай ядан төгссөн хүн доктор хамгаалчих юмаа гэж ярьж басйан нь одоо болтол санаанаас гардаггүй юмаа
Маш зөв