“Өглөө (өдөр)-ийн уншлагын цаг” аяныг өрнүүлж байна

2022 оны 08 сарын 31

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас алба хаагчдынхаа дунд “Өглөө (өдөр)-ийн уншлагын цаг” аяныг өрнүүлж байна.

Аяныг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчид сэтгэлзүй, хувь хүний хөгжил, менежмент, уран зохиол, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх ном цуглуулж, номын сантай болжээ.

Уншлагын цагийг өдөр бүр тогтмол хоёр удаа буюу ажил эхлэхээс өмнө, цайны цагийн өмнө 15 минутыг зарцуулж, уншсан номоо бусадтайгаа хуваалцан, харилцан яриа өрнүүлдэг уламжлалыг хэвшүүлээд байна гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.72) 2022 оны 08 сарын 31

Маш зөв гоё санаачилга байна, Канадын сургуулиуд яг ингэдэг юм бна лээ, хичээл эхлэхэд 30 минут заавал уншлагын цаг гэж хийдэг, дуртай номоо өөрсдөө сонгож уншина, гэрээсээ ч авчирч уншиж болдог.

0  |  0
Top