Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав

2022 оны 09 сарын 01

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг дарга, ЗДТГ, ИТХ-ын Ажлын алба, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын хөвөөнд зохион байгууллаа.

 Энэ үеэр алба хаагчид усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбаруудыг байрлуулж,  Аврах ангийн алба хаагчид усанд осолдсон иргэдийг аврах дууриалган үзүүлэх дадлага хийлээ.

Мөн дүүргийн Улаан загалмайн хорооноос эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, дадлагыг хамтран зохион байгууллаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top