Санхүү, эдийн засгийн их сургуулийн хана нурсан тухай зураг өчигдөр олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус сургуулиас дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд "СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр нуралт үүссэн.
Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно. Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй болно.
СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ барилга Хуучин Үндэсний музейн барилгатай хамт баригдсан адил насжилттай барилга. Гэтэл өнгөрсөн жил Мүзейн барилгыг нурааж шинээр барихад ”түүхэн дурсгалт барилга нураалаа” гээд нэг хэсэг хүмүүс орилолдоод байсан. Аргагүй хуучирсан барилга байсан гэдгийг нотлоод өгсөн нь сайн хэрэг. Одоо олны хүүхдийг осол эндэгдэлгүй орчинд сургах бол энэ барилгыг нураах хэрэтгэй болсон бус уу.