Хүүхдийн инээд цангинаж, хонх жингэнэсээр хичээлийн шинэ жил эхэллээ. Удаан уулзаагүй найзууд зуны амралтаар хийсэн зүйлийнхээ талаар жаргалтайн аргагүй ярилцаж харагдана.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Гэгээрэл” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт хүүхдийн инээд хөөр дүүрэн болж, өнгөрлөө. 50 гаруй багш ажилтан, 300 орчим суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сургуулийн хамт олон энэ жил хүүхэд бүрийн онцлогт тохирсон аргаар хичээлээ явуулж, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах зорилт тавьжээ.
ВИДЕО ҮЗЭХ!
1999 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сургуулийн тухайд боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай, улсын тэргүүлэх зэрэгтэй багш нараар багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтангадас одонт Тэргүүлэх зэрэгтэй С.Нарантуяа багш, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонт, Боловсролын тэргүүний ажилтан Тэргүүлэх зэрэгтэй Д.Алтанцоож багш, Боловсролын тэргүүний ажилтан дүүргийн болон хот, бүсийн математикийн олимпиадын аварга Б.Энхтайван зэрэг багш нар сурагчдад ерөнхий боловсрол олгож байна.
Сэтгэгдэл ( 2 )
Hrad snad nss
манай сургууль лаажишд