Дараах хороодын оршин суугчид хүүхдээ хамран сургах тойргийнхоо хувийн цэцэрлэгт явуулахаар бол төрөөс хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг олгоно.
Нэмэлт төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчид, цэцэрлэгийн удирдлагуудтай тохиролцох юм.
Төрийн бус өмчийн цэцэрлэгт Засгийн газрын 91 дүгээр тогтоолын дагуу 1 хүүхдэд жилд 810,000 төгрөг буюу сард 90,000 төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгагдсан.
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хувьсах зардлыг 2 дахин, хоолны зардлын хамт олгоход 1 хүүхдэд ногдох хувьсах зардал нь жилд 1,620,000 төгрөг, хоолны зардал 470,250 төгрөг нийт 2,090,250 төгрөг буюу сард 1 хүүдэд 232,250 төгрөг олгогдохоор байна.
Сануулахад, нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан бол хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой. Цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг шийдвэрлэх юм. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах боломжтой.
Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд бүртгэлийг гурван үе шатттай зохион байгуулж байгаа.
Энэ дагуу хоёр дахь шатны бүртгэлийг есдүгээр сарын 10-нд зохион байгуулна. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй.
Сэтгэгдэл ( 1 )
Enkh-Amgalan saidad bayarlalaa