Хүнсний ногоо, жимс жимсгэний 366 дээжийг лабораторид шинжлүүллээ

2022 оны 09 сарын 02

МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд  чиглэлийн 30 улсын /ахлах/ байцаагч лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээг хийн ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын  улсын байцаагчид  9 дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авч, ургамлын өвчин хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ.

Шинжилгээнд хамруулсан 44 нэрийн 366 дээжийн 36.3 хувь нь буюу 16 нэрийн 32 дээж импортлогдсон, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж  эх орны хөрсөнд тариалсан төмс,  хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна.

Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй байна.  Энэ жилийн тухайд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д  хүнсний ногоо, 4.6 мянган га-д жимс, жимсгэний тариалалт хийжээ. Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд  ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top