Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/336 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 30 сургуульд хоолзүйч ажиллуулах, хоолзүйчийг хөрвүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.
Иймд дараах ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн хоолзүйч”-ээр мэргэшиж, тухайн сургуульд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах хүсэлтэй оролцогчдыг бүртгүүлэхийг урьж байна.
Үүнд:
1. Нийслэлийн ерөнхий боловсролын далдугаар тусгай дунд сургууль /Баянгол дүүрэг/
2. Нийслэлийн ерөнхий боловсролын тавин тавдугаар тусгай дунд сургууль /Баянзүрх дүүрэг/
3. Нийслэлийн ерөнхий боловсролын зуун арван зургаадугаар тусгай дунд сургууль /Сүхбаатар дүүрэг/
4. Нийслэлийн ерөнхий боловсролын хорин тавдугаар тусгай дунд сургууль /Сүхбаатар дүүрэг/
5. Нийслэлийн ерөнхий боловсролын жаран гуравдугаар тусгай дунд сургууль /Хан-Уул дүүрэг/
Бүртгэлийн хугацаа: 2022 оны есдүгээр сарын 02-наас есдүгээр 07-ний өдрийг хүртэл
Сонгон шалгаруулалтад оролцогч дараах мэргэжлээр төгссөн байна.
Үүнд:
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй /Хүнс суурьтай мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй/
Оролцогчид дараах материалыг badamtsetseg@agency.edu.mn цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )