Өнөөдрөөс автомашины дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 04

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг хүртэл автомашинуудыг улсын дугаарын сүүлийн оронгоо ялгаж,  тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан.

Энэ зохицуулалт өчигдөр дууссан учир жолооч нар өнөөдрөөс автомашины дугаарын хязгаарлалтгүйгээр, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно. 

Замын хөдөлгөөний ачаалал их байгаа учраас цаашид ч мөн тэгш, сондгойгоор зорчуулах асуудлыг есдүгээр сарын 7-нд НИТХ-аар авч хэлэлцэх талаар  Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Тэрбээр “Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Барилга байгууламж, хүн амын тоо гурваас дөрөв дахин нэмэгдсэн. Үүнийг зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатай авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцсон. Үүнийг тодорхой хугацаагаар үргэлжлүүлэх асуудлыг есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна" гэсэн юм. 

Сануулахад, 2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газар хуралдаж, 420 тэрбум төгрөгийг түгжрэл бууруулахад төсөвлөсөн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(202.9.47.16) 2022 оны 09 сарын 05

Хязгаарлалт хийхээс өөр арга өнөөдөртөө байхгүй ээ!\nХарин нийтийн тээврээ нэмээрэй !!!

0  |  0
Irgen(202.9.46.15) 2022 оны 09 сарын 04

Hotiig tuluvluguugyi hygjyylsen darga nariin balag shyydee.sumyabazar metiig darga bolgood uursduu tenegyydiin zolios bolj baigaa irged bidnii buruu.sumya metiin luivarchdaas yuch hiihgyi.bushuuhan zauliluulah l hrtegtei.sumya tyjrel utaagaar ailgaad mungu ugaah shuneltai l hyn uur yum bodoh uhaangyi

0  |  0
Top