БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлт илгээсэн иргэдээс тусгай шалгалт авна.
Шалгалт 2022 оны есдүгээр сарын 26-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёр давхрын шалгалтын (CBT) танхимд явагдана.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net харах боломжтой.
Тусгай шалгалт өгөх иргэдийн анхаарах зүйлс:
Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлана гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Bi 10.13 onii hoorond yawaj bsan ymaa ter hugtsaand yanz buriin asuudald orj bgaagui odoo 41 nastai yawah blomj bga yu