ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас есөн сонсогч нэгдүгээр дамжаанд суралцаж байна.
Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа ахлах ахлагч Н.Гантөмөр, дэд ахлагч Б.Тэнгис нар сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан манлайлж амжилттай суралцаж байгаа тул Гал эсэргүүцэх албаны акедемийн захирал, дэслэгч генерал Вячесляв Сергеевич Бутко “Хүндэт өргөмжлөл” гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн дэд ахлагч Б.Тэнгис нь дамжааны даргын туслахаар томилогдож бусад гадаад улсаас ирж суралцаж байгаа сонсогч нарыг удирдан, манлайлан суралцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )