САЙН МЭДЭЭ: Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлж, 5 хүүхдэд хагалгаа хийлээ

2022 оны 09 сарын 05

Монгол Улсын эрүүл мэндийн салбар мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Туркын эмч нарын дэмжлэгтэйгээр эх орондоо нэвтрүүлж чадлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний багийг бий болгох тушаалыг сайдын хувьд гаргаж ажлаа эхлүүлсэн.

Энэ хүрээнд ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажиллтай хүүхдүүдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт наймдугаар сард багтаан хамруулсан байна.

Турк улсын Лийв эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран есдүгээр сарын 1-3 хооронд 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 7 хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоов. Ингэснээр эхний ээлжинд нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай 5 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг 2 өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран УГТЭ дээр Монголн эмч мэргэжлтнүүд хийж дуусгасан байна.

Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлийг хангажээ.


"Ийнхүү Монгол Улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг Эрүүл мэндийн салбар багаараа нэвтэрүүлж чадлаа. Гадаадад очиж эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор 4 дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна. ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхааран ажиллана" гэж  гэж ЭМ-ийн сайд С.Энхболд онцоллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top