"SM" эмнэлэгт БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч И Сон Жүн ирж, үе мөчний бүх төрлийн өвчинг мэсийн бус аргаар эмчилж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн 19 жилийн хугацаанд 1,000 гаруй мэс засал болон 6,000 гаруй мэс заслын бус эмчилгээ ажилбар хийсэн бөгөөд нуруу нугасны үе мөчний төрлийн өвчнөөс болж шаналж байгаа хүмүүст амьдралын шинэ эрч хүчийг бэлэглэсэн тус улсын нэр хүндтэй эмч нарийн нэг юм.
-Солонгосдоо хувийн эмнэлэгтэй юм байна. Яагаад Монголд ирсэн юм бэ?
-Би БНСУ-д 30 жил эмч мэргэжлээр ажилласан. Харин Монголд ирээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Монголын "SM" болон Солонгосын "LY" компанитай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд аль эртнээс л Монголд ирэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас болоод ирж чадахгүй байсан юм. Харин саяхан ирэх боломж гараад сарын өмнө ирлээ.
Би зургаан жилийн өмнө сайн дурын ажлаар Монголд ирж байсан юм. Тэр үед үе мөч өвддөг хүн их байдаг ч Солонгос шиг эмчилгээ авч чаддаггүй юм байна гэдгийг анзаарсан. Бас Монголын эмч нар Солонгосоос эмчилгээний арга барил сурах сонирхол ихтэй байдаг юм билээ.
Тийм болохоор эмчилгээ хийж, эмч нарт ч зөвлөгөө үзүүлэхээр ирсэн. Хоёр улсын эрүүл мэндийн салбарыг хооронд нь холбох гүүр болохыг хүсэж байгаа.
-Монголд ирээд сар гаруйн хугацаа өнгөрч байна гэлээ. Энэ хугацаанд хичнээн хүнд үйлчилсэн бол, манай улсад үе мөчний өвчлөл хэр байна?
-Одоогийн байдлаар 60 гаруй өвчтөн хүлээж авч, эмчлээд байна. Дийлэнх нь өвчин нь хүндэрсэн, 55-аас дээш насныхан байна. Солонгостой харьцуулахад Монгол хүмүүсийн ихэнх нь өвдөгний өвчтэй байдаг юм байна. Гэтэл үүнийг эмчилж байгаа арга нь ердөө эм уух, стериод тарих л байна.
Манай Солонгост бол үүнийг маш олон аргаар эмчилж болдог. Тэр бүх аргуудыг нэг нэгээр нь энд хэрэгжүүлэх бодолтой байна.
-Үе мөчний өвчнийг мэсийн бус аргаар эмчлэх нь ямар давуу талтай байдаг юм бол?
-Би мэдрэлийн мэс заслын чиглэлээр 10 орчим жил ажиллаж байгаад аргагүйн эрхэнд мэсийн бусаар эмчлэх аргыг судлах болсон юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр аливаа өвчнийг мэсийн бус аргаар эмчилж эхэлсэн. Тиймээс хөгжлийг дагаж, 10 жилийн турш мэсийн бус аргаар эмчлэх талаар сурсан.
Мэсийн бус аргаар эмчлэх нь маш олон давуу тал бий.
Нэгдүгээрт, Эхогоор харж, хэт авиан дурангаар эмчлэх тул биед мэс хүргэхгүй, сорив үүсэхгүй.
Хоёрдугаарт, Эмчилгээний дараа эргэж өвчлөх магадлал тун бага
Гуравдугаарт, Эмийг давтамжтайгаар олон уухаар дасдаг шиг эмчилгээнд дасна гэсэн ойлголт байхгүй.
-Энд хэр хугацаанд ажиллах вэ?
-Одоогийн байдлаар нэг жилийн хугацаанд байх төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд өвчтөн үзэхийн хажуугаар мэсийн бус аргаар үе мөчний өвчин анагаах чиглэлээр сурах хүсэлтэй эмч нартай уулзаж, зөвлөгөө өгнө.
ВИДЕО ҮЗЭХ!
SM эмнэлэг өвдөлтийн клиник тасаг дараах бүх төрлийн өвдөлттэй өвчтөнд өвдөлт намдаах эмчилгээ тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Холбогдох утас: 7015-4108, 7000-0048, 9974-4005
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, ХУД-ийн 15-р хороо HomePlaza 2-ын баруун урд талд, SM эмнэлэг, 4-р давхарт
Сэтгэгдэл ( 34 )
Танай, эмнэлэг ямар ,учиртай, ингэж худал сурталчилгаа, явуулж, хол ойрын ,ядарсан, өвчтэй хүмүүсээр даажигнаад бнаа. БОЛИОЧ!!!Би хичнээн хоног холбогдох гэж оролдоод арй хийн ярьтал, СОЛОНГОС эмч байхгүй, дахиж, огт ирэхгүй гэж бна шүү! Хүмүүс ээ!!!! !
99744005 гэсэн утаснаас SM эмнэлгийн тухай асуухад ажиллах болоогүй тодорхойгүй гэж байхын ингэж хүний сэтгэлээр тоглож яаадаг байнаа худлаа зар суртчилгаа явуулж байвал яадагбайна хө хөдөө орон нутгаас зориаод ирснийг яаана гээч битгий худлаа зар суртчилгаа явуулж хол ойрын хүмүүсийг чирэгдүүлж байгаачээ \n
Хүмүүс минээ энэ эмлэг чинэ засвар тохижилт нь ч дуусаагүй, со эмч үзлэг үйлчилгээ нь ч эхлээгүйн бнаа.бид чинь реклам зард хошгирно гээч болоод бгаан бна шүү.би 79154108 утсанд нь арай ядан холбогдтол дээрхи хариуг авсан болой
utas ni bnu yaj holbogdoh we
Энэ утаснууд чинь бхгүй ба шүү дээ . Ямар утсаар холбогдох вэ
Эмчтээ үзүүлж зөвөлгөө авмаар бна мөн төлвөр болон бүх мэдээлэл авмаар бна
Түүхий үений эмчилгээ хийхүү хагалгаа хийж солино гэсэн оноштой бна
Сайн бну би Хэрлэг болон үе мөчны өвчнөөр өвдөөд 7 жил болж бна одоо бол мөнхийнл өвчин намдаахаарл байдаг жижиг үенүүд өвдөөд зарим нэг нь муларч мурийгаад нуруу суугаад жижэгрээд одоо сүүлдээ хүзүү өвдөөд хэцүүл яахаач мэдэхгүйл үхлээ хүлээсэн хүнл бна Үнэнийг хэлхэд ийм сайхан юмыг дуулаад очмоорл гомдлоо бармаарл бхын үнэнийг хэлхэд санхүү бхгүй болсон ичэх нүүрээ элгэндээ наагаад Нэг гуйлт бна надад туслаач гэж гуймаарл бна гэхдээ боломжгүйл бхалдаа Уул нь хүншиг амьдармаарл бхым да За боломжгүй зүйл гуйсанд уучлаарай
Хаана үздэг вэ. Яаж цаг авах вн
Би өндөр настан үзүүлмээр б.а яаж \n цаг авах вэ үнэ ханш нь хэд вэ
Таньд амжилт хүсэе миний хөл бас хөлийн ирээн булчин их өвдөнө энэ эмчлэх үү
Нуруугаа үзүүлэх гэсэн юм нурууны суулттай болсон нуруу их өвддөг дугаар хаанаас яаж авдаг вэ? Ямар үнэ ханшаар байна гэдгээ тодорхой бичнэ үү ?
Мөр тохой өвдөг гээд мөн жижиг үенүүд өвддөг үзүүлж болохуу цаг авъя
Энэ солонгос эмчид үзүүлэхэд цаг авах уу?
Сайн бн уу? Би 75 настай, эр. Миний 2 хөлийн шагай өвдөөд олон жил болж бн. Танайд үзүүлж эмчлүүлмээр ын. Цаг яаж авдаг вэ? Хариу?
Настай хүн үзүүлэх цаг авий
Holwogdoh dugaar bnu. Hayagaa uguu h
Энхтуяа байна цаг яаж авах вэ үнийн бүх мэдээлэл авмаар байна даатгалд хамрагдадгуу
миний 2 өвдаг баруун талын түнхний орчим одоогоос 10 аад жилийн өмнөөс өвдөж эхэлсэн янз бүрийн үений тос их түрхдэг шээсний хүчил 1200 гарсар тулайн эм уугаад 350 болсон гэхдээ одоо байнга мелбэк өвчин намдаах эм өдөрт 1р ууж бгаа өвдөг хүйт дааж сэнгэнэдэг янгинаж үе үе хүчтэй хатгуулдаг би их явган явдаг мэстйн бус аргаар эмчлүүлмээр бна төлбөр нь хэдий болох вэ ямар хугацаанд эмчлэгдэх вэ
\nTsag awah uu haana ochij uzuuleh we
Үе мөч өвдөнө мөр тохой өвдөнө хамаг яс нь янгинаад шөнө. нойргүй хононо үзүүлэх гэсэн юм цаг авбал яаж авах вэ мэдээлэл өгөх боломж байна уу
үзүүлмээр байна цаг авах уу\n
Үзүүлмээр бн үений шохойжилт гээд олон жил өвдөж бн үнэ тарип хир бдаг болдоо их сайхан мэдээ бн
Өвдөг, мөр, гарын сарвуу, тохой өвддөг. Заримдаа түнхээр өвддөг. Үе мөчний өвчин хүндэрсэн . 56 настай эмэгтэй яаж үзүүлэх вэ? Цаг авмаар байна
Цаг авах уу үнэ хэд вэ 2 мөр маш их өвдөх юм үзүүлмээр байна
Цаг авах уу ямар үнэтэй вэ өвдөг үзүүлхэд
Узуулэх гэсэн юм аа цаг авдагю уу
Haana bdag emneleg ve uzuulye tulbur hed ve
цагийн хуваарь байна уу
Hi emchiin vzleg hed be
ЦАГ авдаг уу байрлал хаана вэ
Үзүүлэхэд цаг авах уу үнэ төлбөр хэд вэ
Хаана байдаг эмнэллэг вэ. Үзүүлье. Үнэ төлбөр хэд вэ
Ямар үнээр үзэх эм тариагаа хаанаас авах .нуруу болон өвдөгөө үзүүлэх болбол зураг хэрэгтэй юу