Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2022.09.05/ хийлээ. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Хурлаар дүүргийн тулгамдсан асуудлууд, болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, зарим шийдвэрийг гаргалаа. Мөн нийт удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, 09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх, Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах, Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Түүнчлэн хог тээвэрлэлт ганц манай дүүрэгт хүндрэл үүсээд байгаа юм биш. Бусад бүх дүүрэг хүн, хүчний хомсдолд ороод байна. Тиймээс дүүргийн хэлтэс, тасаг, албан байгууллагууд хороо болгонд хуваарилагдан орж дэмжин ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )