Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Улсын нэгдүгээр эмнэлгийн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг дарггын Тамгын газар болон хороодын нийт 78 ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний үүргээ биелүүлэн оролцсоноос 60 хүн цусаа хандивлаж, 180 иргэний алтан амь аврах үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Сэтгэгдэл ( 0 )