Тайландтай шууд нислэгийг сэргээж, аялал жуулчлалын чиглэлээр хамтарна

2022 оны 09 сарын 06

Зүүн өмнөд Азийн Тайланд улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боллоо.

Монгол, Тайландын худалдааны хамтарсан хорооны ахлах албан тушаалтны түвшний уулзалт  есдүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулагдлаа.

Өнөөдрийг хүртэл хоёр орны харилцаанд техникийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн чиглэл зонхилж ирсэн. Цаашид Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны Зөвлөлийн механизмаар дамжуулан харилцан ашигтай аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө орууралт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.

Тайланд улс 70.1 сая хүн амтай боловч аялал жуулчлалаар дамжуулан жилд 30 гаруй сая жуулчин хүлээн авдаг улс тул тус хамтарсан хороогоор дамжуулан Монгол Улсыг Тайланд улсад сурталчлах, Монголд аялах Тайландын жуулчдын тоог нэмэгдүүлэх, агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх зэргээр аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top