Дипломыг хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, системд бүртгэдэг сүлжээ үүссэн байгааг хууль хяналтын байгууллага шалгаж мухарлах ёстой.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.09.06/ салбарынхаа ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
БШУЯ, МХЕГ хамтран зургаан сарын турш ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууссан байна.
Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.
Шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг тогтоолоо. Дахин нягтлах шаардлагатай 2000 орчим баримт бичиг байгаа. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлнэ. Гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтооно.
Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл:
Бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдлаа.
Их, дээд сургуулийн багш нарын дипломын зөрчлийг нарийвчилбал,
Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө.
Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэдгийг салбарын сайд нь онцоллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Хуурамч дипломтой: Хүн эмчилж, хэрэг шийдэж, дарга хийж, төр удирдаж яваа юм биш биз дээ. Итгэхэд бэрх боллоо шүү.
Шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.
хийж өгч байгаа байгууллага хүн нэг бүрийг шалгаж тогтоож байж л нэг мөсөн дуусгах ажиллагаа явуулах хэргэтэй банйа хийж өгөөд мөнгө авдаг газар байгаа биз дээ цагдаа жаахан ажилламаар байх юмаа