Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн сангийн санхүүжилтээр ОБЕГ-т хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор газарзүйн мэдээллийн систем-ArcGIS программыг шинэчлэн хүлээлгэн өглөө.
Тус программыг ашигласнаар төслийн хүрээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг олон нийтэд түгээх, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээний зураглалыг тухай бүр шинэчлэх улмаар эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, төлөвлөлт хийхэд чухал ач холбогдолтой юм.
“Монмэп” ХХК-аас тус программыг хүлээлгэн өгсөн бөгөөд Онцгой байдлын байгууллагын холбогдох алба хаагчдад дээрх программыг ашиглах, хөгжүүлэх талаар сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төсөл нь улсын болон орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг сайжруулах, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлтийг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын механизмыг боловсронгуй болгох, институцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн дөрвөн үндсэн зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )