Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаал гарчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаал өнөөдөр (2022.09.07) гарчээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Орос-Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгаланд чиглэл өгсөн ба Ж.Батбаясгалан өөрт оногдсон эрхийн хүрээнд тус сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэрийг салбарын сайд Л.Энх-Амгаланд хүргүүлжээ. 

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Ж.Соронзон нь тэтгэвэртээ гарах аман хүсэлтээ өгч байсан юм билээ. Харин өчигдөр тэрээр өөрийн зарласан хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын барьж байгаа бодлогын эсрэг мэдээлэл хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар хэнийг ч гарал үүсэл, яс үндэс зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Төрийн албан хаагч хүн өндөр ёс зүйтэй ажиллах учиртай" гэсэн байр суурь илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.57.95.66) 2022 оны 09 сарын 07

Ганц сургуулийн захирал ийм өндөр авч байгаа нь өөрөө гутамшиг

1  |  0
Eme(103.57.94.250) 2022 оны 09 сарын 07

65 garsan chavgantsad mongo l haragdaj bgaa ugee zov yarij chadahgui bj yaaj zahiral be

1  |  0
11(103.57.95.68) 2022 оны 09 сарын 07

Энэ чавганц нар сүүлийн үед их галзуурдаг болжээ. Лүндэгдорж гээд өвгөний чавганц бхаа энэ чинь...Монголын хаданд гарсан хулгайч нартаа барьцаалагдсан шавхруу болон хувирчээ

0  |  0
Zochin(202.126.88.122) 2022 оны 09 сарын 07

Энэ өгөр авгайг зайлуулж чадахгүй юм бол Монголд төр бгаад ч яах юм зүгээр л нэг сургуулийн захирал цаана нь ямар их мөнгө эргэлддэг,хууль хүчнийхнийг гартаа атгасан нь харагдаж бна

2  |  1
иргэн(202.9.46.29) 2022 оны 09 сарын 07

ЭНХ-АМГАЛАН САЙД АА ......ТЭТГЭВРИЙН НАС НЬ 10- ААД ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН СУИС-н Э.СОНИНТОГОСЫГ ХЭЗЭЭ ЧӨЛӨӨЛӨХ ВЭ? ЧАДВАРЛАГ, МЭРГЭЖЛИЙН, ГАДААД ХЭЛТЭЙ ЗАЛУУЧУУД ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ...

1  |  0
irgen(202.131.233.82) 2022 оны 09 сарын 07

пда одоо дахиад шүүхдээд тооноор ороод ирнэ дэ.

0  |  0
Сүрэн(202.21.108.10) 2022 оны 09 сарын 07

МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛЬТАЙ .Соронзон захирал хэнч бай ядуу архичин гэж хүн доромжилох эрх байхгүй.МӨНГӨ Соронзонг араатан авиртай болгосон байнаа.Ядуу хүний хэдэн хүүхдэд боловсрол олгож сайн үйлс хийж чадахгүй байж амар хялбар амьдарах арга шүү дээ

1  |  0
zochin(106.154.129.210) 2022 оны 09 сарын 07

zuv ymar uls ornii hugjuld gai bolson uls.g thag aldalgui halj baihana zuv uuriin ajil gej baih gui thag n daraag.n hundee huleelgej uguh todorhoi zuv shiidver gargasand bayrlaa

0  |  0
хулан(202.72.245.125) 2022 оны 09 сарын 07

балай авгайг аль эрт гаргах байсан юм

2  |  0
Зочин(118.101.236.98) 2022 оны 09 сарын 07

Сайн байна.Улс орон эзэнтэй л юм байна

2  |  1
зоч(139.5.217.33) 2022 оны 09 сарын 07

харж л байя!

0  |  0
Top