ХҮИС: Сургуулийн нэр хүндэд халдсан учир БШУЯ-ыг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль /ХҮИС/-ийн удирдлагууд БШУЯ-ыг шүүхэд өгөхөө өнөөдөр (2022.09.07) мэдэгдлээ.

Энэ тухай профессор М.Должин "Засгийн газрын 293 дугаар тогтоолыг боловсролын сайд танилцуулахад анх удаа сонсож, танилцсан. Тиймээс сургуулийн удирдлагын баг цугларч, сайдын гаргасан шийдвэртэй танилцсан.

Улмаар сайдтай уулзах хүсэлт тавьсан ч одоог хүртэл уулзаж чадаагүй байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сургуулийн тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээ, сургуулийн дансыг авч, захирлыг ажлаас нь чөлөөлсөн.

Манай сургууль бол 99 жилийн түүхтэй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төрийн өмчит сургууль. Гэтэл асуудалтай хувийн өмчийн их сургуулиудтай нийлүүлж, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасанд гайхаж байна.

Тэр сургуулиуд наймдугаар сарын 19-ны өдөр татан буугдчихсан. Гэтэл бид өнөөдөр оюутнуудаа элсүүлээд авчихсан, үйл ажиллагаа хууль зүйн хүрээнд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй асуудал болж гарч ирсэн. Тиймээс уг тушаал эрх зүйн хувьд алдаатай эсэх тал дээр хяналт хийж үзсэн юм.

Нягталж үзэхэд манай сургуулийн МУИС-тай нэгтгэх үндэслэл нь "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон" гэсэн. Үүнийг манай хамт олон үйл сургуулийн ажиллагаатай огт нийцэхгүй байна гэж үзэж байгаа.

Тийм учраас сургуулийнхаа нэр хүнд, оюутан залуус ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хуулийн байгууллагад хандаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.80.189) 2022 оны 09 сарын 11

ХҮИС ийг яавч татан буулгаж болохгүй. Худалдаа наймааны мэдлэггүй тооцооны мэдлэггүй улс.айл.хувь хүн яаж хөгжих вэ дээ

0  |  0
Зочин(122.201.24.101) 2022 оны 09 сарын 08

Их дээд сургуулиудыг нэгтгэхэд оюутнууд бол нэр хүндтэй төрийн өмчийн том их сургуульд орчих бллохоор асуудалгүй. Харин зарим багш нарт халтай. Том их сургуульд гадаад дотоодод доктор хамгаалсан, чадварлаг багш нар хангалттай их тул жижиг сургуулиас муис-д очих зарим нэг багш нар гологдох, заах хичээл олдохгүй болох талтай.

0  |  0
U(202.9.40.245) 2022 оны 09 сарын 07

Said ingej duraaraa durgij bolokhguee. Arai l davarch bna.

0  |  0
Z(202.9.40.245) 2022 оны 09 сарын 08

Surguuli uursdiigoo hamgaalsan n” zuv. Turuus jaamarch demjlege baidaggui murtluu daramtlakhdaa garguund shuu. Bolovsroliin said bolon ene zasgiin gazriig bugdeeree jagsaad unagaya. Ingej deerelkhuuleed baij bolokhgui shuu!!!

0  |  1
Зочин(59.153.115.189) 2022 оны 09 сарын 08

Нийтмйн ашиг сонирхол гэж байна. Оюутан багш нараа бодох хэрэгтжй. Хувийн ашиг сонирхлоор хандахаа зогсоо. Төрийн шийдвэрмйг биeлүүл

5  |  0
Ddavaa(202.21.109.59) 2022 оны 09 сарын 07

Damdin dekantai MUIS-in Hudaldaa Ediin zasgiin fakultet. Biz dee

0  |  0
Зээ(150.129.141.125) 2022 оны 09 сарын 08

Энэ шалчгар шар эмгэн тэтгэвэртээ бушуу гараач дээ! Юуны шүүх цагдаа вэ, зөнөг эмгэн.

3  |  0
Зөв(202.9.47.150) 2022 оны 09 сарын 08

МУИС даа нийлээчээ.ннр хүндэд чинь хэрэгтэй бишүү

4  |  0
зочин(103.57.92.129) 2022 оны 09 сарын 08

учраа олохгүй байж эргүү царайлчихаад элсэлт аваад байхдаа яахав дээ

2  |  0
!!!!(49.0.137.164) 2022 оны 09 сарын 08

Ha Ha tegeed ogooch dee ! Usreed neg l Fakultet l baival tanai surguuli havask !

2  |  0
Top